НЗДТГ-ын судалгаанаас харахад нийслэлийн иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа. Одоогоор Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа юм.
Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г. Намуу: "Нийслэл Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт дунджаар 620.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэвч Улаанбаатар хотын замын чадамжийн хувьд бол 20-25 км цаг хурдтай явах дундаж хурд нь бол өөрөө 230.000 машинд зориулагдаад байдаг. Гэтэл энэ тооноос хархад замын чадамж нь 3 дахин нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад оргил ачааллын үеүд болон бусад үеүдэд бол замын дундаж ачаалал 7-13км/цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөн үргэлжилж байна. Гол шалтгаан нөхцөлүүд нь бол хэлтэрхий нэг газраа төвлөрсөн. Нэг ёсондоо төв талбайгаа тойрсон 2 км радиус дотор 80-90 төрийн үйлчилгээний байгууллагууд байгаад байгаа"
Замийн хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах офицер, хошууч Н. Бат: "Улаанбаатар хотын замын ачааллын оргил цаг өглөө 7 цагаас 9 цаг 30 минутын хооронд сургууль, цэцэрлэг эхлэх мөн иргэдийн ажилдаа явах цагууд байдаг. Үдээс хойш бол 17 цагаас 20:30 минутын хооронд мөн давтамжтай нэмэгддэг байгаа. Нийслэлийн хэмжээнд дунджаар 1 албан хаагчид 1200 тээврийн хэрэгсэл ногдож байгаа гэсэн судалгаа байдаг. Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн бол хүн хүчний бололцоо бас дутмаг байгаа"
Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Г.Намуу: "2 дугаарт төмөр замтай нэг түвшинд огтлолцдог төмөр замыг гаргахын тулд гүүрэн гарц байдаг 2 нь хотын төвөөр явсан. Тэр 4 ширхэг гүүрийг нааш цаашаа давах хөдөлгөөнөөс шалтгаалаад Улаанбаатар хотын урд болон хойд хэсгийн түгжрэлүүд нэмэгддэг. Цаашдаа энэ хөдөлгөөнийг яаж сааруулах гэдэг зүйл маань өөрөө бодлогын төвшинд, засгийн газрын түвшинд хийгдэх том том ажлуудаас шалтгаалахгүй бол одоо байгаа зохион байгуулалтаар бид ямар нэгэн байдлаар энэ дундаж хурдыг дээшлүүлэх ямар ч боломжгүй болоод байна. Яагаад гэхээр замын чадамж нь тээврийн хэрэгсэлээсээ 3 дахин бага"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг
АДМИН








Нийгэм






