МҮЭ ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, комиссын гишүүд, ажилтнуудын хамт /2022.01.03/ уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат,
-Оны эхний ажлын өдөр ХЭҮК-той уулзаж байгаа нь ижил төстэй хүний төлөө ажилладгийн хувьд таатай байна. Миний бие өмнө нь ХЭҮК-ын орон тооны бус комиссын гишүүнээр багагүй хугацаанд ажиллаж байсан.
МҮЭ-ийн холбооны Их хурлаас гарсан шийдвэр хөгжлийн зорилтын хүрээнд энэ онд төдийгүй ирэх онуудад хамтран ажиллах чиглэлээ ярихаар уулзаж байна.
Монгол улсад хүний эрхийн асуудлыг хэлбэрдэлгүй шинэ шатанд гаргах нь нийгмийн институциудын үүрэг зорилт юм. МҮЭ-ийн холбоо манлайлан ажиллах, илүү нягт хамтран үр дүн гаргаж ажиллах зорилт тавьсан.
МҮЭ-ийн хувьд хүний үндсэн суурь эрхийг хангах чиг үүрэгтэй тэр дундаа хөдөлмөрлөх эрх, нийгэм эдийн засгийн эрхийг баталгаажуулах сайжруулахад голлон анхаардаг, өөрийн хуультай дүрэмтэй бие даасан хараат бус институци. Хүний эрхийн чиглэлээр батлагдсан Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, одоо яригдаж буй Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай хууль зэрэгт хамтарч ажиллах зүй ёсны байгууллага бол манай хоёр байгууллага. ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой элдэв хавчлага, заналхийлэлтэй ажилтнууд ҮЭ ийн сонгуультнууд тулгарч байна. Мөн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрх нь зөрчигддөг судалгаа байна. Хуулийн байгууллагад хандахад шийдэгддэггүй, хянан шалгах, тогтоох процесс нь тодорхойгүй. ҮЭ-ийн ажилтнууд хамгаалалтгүй байгаад анхаарч хамтран ажиллая. Хүний эрхийг хамгаалах, асуудалд илүү хүчтэй дуу хоолой болж шүгэл үлээснээрээ өөрсдөө эрсдэлд ордог, сүүлий үед ҮЭ ийн сонгуультнуудыг элдвээр хууль хүчний байгууллагуудаар үгсэн хуйвалдах байдлаар дарамтлуулах байдал хэрээс хэтэрч байна. МҮЭ-ийн холбооны Их хурлаас мэдэгдэл шаардлага гаргасан.
МҮЭ-ийн холбооны их хурал болохоор хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг, хэвлэл мэдээллээр үгсэн хуйвалдаж удирдлагад санаархдаг гадна дотны бүлэг бий боллоо. Үүнийг зохих хуулийн дагуу хандана. Нийгмийн томоохон институци хөдөлмөрчдийн байгууллага ҮЭ ийн бие даасан хараат бус байдал руу халдах нь ноцтой асуудал. Тодорхой хэсэг бүлэг улс төр, бизнесийн өндөр албан тушаалтнуудын зүгээс Их хурлын төлөөлөгчдийн сонголтод захиалгаар хөндлөнгөөс нөлөөлөх, давхардуулан нэр дэвшигчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, тагнан мөрдөх явдал гарсан. Хүний эрхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх гэдэг нь ардчиллын болон хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Олон улсын байгууллагуудад дээрх асуудлыг тавьсан байгаа. Хүний эрхийн дээд байгууллагын хувьд анхааралдаа аваарай.
Гуравт, Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуульд Ажлын байрны дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт зэрэг нь түвэгтэй процесс та бидэнд ажил нэмж байна. Хүний эрхтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хамтарч ард нь гарах хэрэгтэй байна гэв.
Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан,
-Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Энэ хуулийн хүрээ үйлчлэлд хамгийн түрүүнд ҮЭ-ийнхэн хамаарах ёстой. Амьжиргааны эх үүсвэр болсон хөдөлмөрлөх эрхийг хамгаалдаг гэдэг утгаараа.
Хүний эрхийг хамгаалагч гишүүн томилогдож, чиг үүргээ хэрэгжүүлээсэй гэсэн бодол бий. Бүтэц зохион байгуулалт ямар байхыг хуулиас үзсэн байх. Сонгон шалгаруулалтад ҮЭ-ээс ч оролцох боломж бий.
Шүгэл үлээгчийн тухай хуульд ХЭҮК-оос саналаа өгсөн. МҮЭ-ийн холбоотой 2019 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хугацаа дуусаагүй байна. Өмнөговьд тээврийн ажилчдад хамтарсан үзлэг хийнэ.
ҮЭ-ийн эрхийн тухай хуульд бид ач холбогдол өгч байна. Ялангуяа эвлэлдэн нэгдэх. Бодитой хэрэгждэг болох. Шинэчлэлийг бид дэмжиж ажиллана. Хууль шинэчлэгдэхэд хугацаа зарцуулна. Энэ хооронд юу хийх вэ гэдгээ бидэнтэй санал солилцоход нээлттэй. Манайд ирж байгаа гомдлын дийлэнх нь ажлын байрны дарамт, бэлгийн дарамттай холбоотой. Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөөд эхэлсэн. Энэ чиглэлээр хамгийн оновчтой урьдчилан сэргийлэх арга юу байна, хамтарсан шалгалт хэрхэн хийх вэ гэдгээ ярилцаад явъя.
Хүний эрхийн комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд,
Мөн 2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгаж өмнө амжаагүй ажлууд болох хилийн боомтын Тээвэрчдэд чиглэсэн ямар арга хэмжээ авах, Хүний эрх ажлын байрны дарамт шахалт, хөдөлмөрийн үнэлэмж, тэтгэвэр тэтгэмж нийгэм эдийн засгийн эрхийг хангуулах, судалгаа үнэлгээ хийх, ОУХБ-аас гаргасан гэрээ конвенц, хүүхдийн хөдөлмөр зэрэгт цаашид хамтрах асуудлуудад санал хэлж МҮЭ-ийн шинэ удирдлагуудад ажлын амжилт хүслээ.
АДМИН








Нийгэм







