Dark Light
Нийгэм | 2022-01-07

Мөс цөмөрч “Ланд крузер-80” машин живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 1 сарын 6-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталагаар холбосон бөгөөд 5 метрийн урт, 10 метрийн өргөнтөй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. 1 сарын 7-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00