Dark Light
Нийгэм | 2022-01-07

ЭМЯ: 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас хилийн тандалт ба генийн дараалал тогтоох шинжилгээний эцсийн үр дүн гарсан талаар мэдээллийг хүргэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан: "Бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээгээр нийтдээ 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа. Энэ 12 сорьцод энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул -Улаанбаатарын нислэгээс 1, Банкок-Улаанбаатар нислэгээс 1 гээд нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдлаа.

2021 оны 12 сарын 19-нд Суданаас Улаанбаатар хотод ирсэн 244 энхийг сахиулагчаас 3 удаагийн шинжилгээгээр 231 ковид 19-ийн ПСР эерэг гарсан. Эдгээр энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлан эмчилж гаргасан. Эмнэлзүйн хувьд эдгээр 231 хүнээс 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байсан. Эрчимт эмчилгээний заалттай, хүчилтөрөгчийн хэрэглээтэй хүн байгаагүй. Энхийг сахиулагчдын эмнэлзүйг тандахад хоолой хөндүүрлэх шинж 64 хувь, хамар битүүрэх шинж 61 хувь, халуурах жихүүдэс хүрэх шинж 60 хувь гэх мэтчилэн амьсгалын дээд замын томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдэг илэрсэн нь тэмдэглэгдсэн байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10