Dark Light
Нийгэм | 2022-03-15

Худалдаа үйлчилгээний газрууд шөнийн 3 цаг хүртэл ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Авто мастеруудын холбоотой хамтран  “Чингис Мастеркросс-2022” уралдааныг 2022 оны 03 дугаар сарын 18,19, 20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газар, караоке баар, рестораны цагийн хязгаарыг шөнийн 03:00 цаг хүртэл тогтоосон аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр /2022.03.15/ гарлаа. 

Ингэснээр худалдаа үйлчилгээний газар, караоке баар, ресторан 2022 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд шөнийн 03:00 цаг хүртэл ажиллах юм байна. 

Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Чингис Шар айраг ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МNB спорт суваг ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10