КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа.
Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан: "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон. Шалгалт хийгдэж дууссаны дараа Засгийн газарт танилцуулна. Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар энэ талаар олон нийтэд мэдээлнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм







