Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Гучин” 2 дугаар баг Задгай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т 03.14-ний өдрийн 16:30 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Ч-ын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Ч-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Гучин” 2 дугаар баг “Зэсэнгийн мухар”, Задгай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 112 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т 03.14-ний өдрийн 16:30 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Т-ийн 4 ханатай гэр 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 03.15-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Т-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн.
АДМИН








Нийгэм







