Dark Light
Гадаад | 2026-11-15

КИМ ЖОН УНЫ ОЙРЫН ШАДАР ХҮН ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Yonhap

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хамгийн ойрын шадар хүмүүсийн нэг гэгддэг өндөр албан тушаалтан ОХУ-д хүрэлцэн очсоныг тус улсын төрийн мэдээллийн агентлаг Ням гарагт мэдээллээ. Украины эсрэг явуулж буй Оросын дайныг дэмжихээр Хойд Солонгос цэргээ илгээснээс хойш хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрч буй энэ үед уг айлчлал болж байна. 

Хойд Солонгосын Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Чо Ён Вон нам, засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Бямба гарагт өөрийн улсын онгоцоор Москвад газардсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) уламжиллаа. Тус агентлагийн мэдээнд энэхүү айлчлалыг "тусгаар тогтнол, шударга ёсыг нийтлэг үзэл санаагаа болгосон БНАСАУ болон ОХУ-ын дайчин нөхөрлөл, найрамдал, холбоотны харилцаа өдөр ирэх тусам улам бэхжиж буй цаг үед" тохиож буйг онцолсон байна. 

Төлөөлөгчдийг Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын дарга Дмитрий Медведев урьсан бөгөөд тэднийг нисэх онгоцны буудалд тус намын Дээд зөвлөлийн гишүүн, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга Андрей Климов болон Москвад суугаа Хойд Солонгосын Элчин сайд Син Хон Чоль нар угтан авчээ. 

Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д гэнэтийн айлчлал хийх үеэр Ким Жон Ун энэ онд Москвад айлчилж магадгүй гэх таамаглал гарч байсан юм. 

Түүнчлэн Чо Ён Воны энэхүү айлчлал нь энэ долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын -рөнхийлөгч Владимир Путин нар уулзахаас хэдхэн хоногийн өмнө болж байгаагаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08