Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт “Оюуны-Ирээдүй” бага сургуулийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход “Оюуны-Ирээдүй” бага сургуулийн хашаанд 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 1 дүгээр буудлын дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Хяргас сумын Алдар багийн Найрамдал хороололд /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км/-т Иргэн Л-ийн байшин 03.15-ны өдрийн 13:50 цагийн үед шатсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн Л-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Н-ын 7х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 10 метр хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14:27 цагт очиход иргэн Ч-ын “Донфен” загварын ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг худалдааны төв дотор барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Ж-ийн 7х10 метрийн хэмжээтэй лангуун дотор хураалттай 300 боодол ханын цаас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН








Нийгэм







