Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Дамжаалан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 300 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:40 цагт унтраасан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-22
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







