Dark Light
Нийгэм | 2022-03-26

Польшийн сагсны шүүгчдийг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн тэмцээн амжилттай болж, “Хасын Хүлэгүүд” баг аваргаар тодорсон. Нэгдсэн лиг олон зүйлээрээ онцлог болсны нэг нь Польшоос ирсэн гурван шүүгч тэмцээнийг шүүн явуулсанд байв. 

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган польш шүүгчдийг нутаг буцахаас нь өмнө хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ. Польшийн шүүгчид Монголын сагсан бөмбөг хурдацтай хөгжиж буйг онцолж, цаашид Монголын сагс илүү өндөр түвшинд хүрэх ирээдүй байна гэв. Ялангуяа 3х3 сагсны баг өндөр сэтгэгдэл төрүүлснийг хэллээ. Тэд нутаг буцахаасаа өмнө Монголын шүүгч нарт сургалт явуулсан юм. 

Монголын лигт шүүгчээр ажилласан Якуб Пиетршак 2003 оноос хойш сагсны шүүгч хийж байгаа бөгөөд 2012 оноос хойш Польшийн мэргэжлийн дээд лигийн 300 гаруй тоглолтыг шүүсэн нэгэн. Тэрбээр 2018 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар хүрэлцэн ирж, лигийн тоглолт шүүн явуулж байв.

Сезари Куровскигийн хувьд мөн 2003 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд Австри, Швед, Финландад болсон олон улсын тэмцээнийг шүүн явуулж байв.

Харин Марчин Гавраны хувьд 2014 оноос хойш улсынхаа лигт шүгэл үлээж эхэлсэн бөгөөд Финланд, Бельги, Швед, Австрид болсон олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10