2018 онд Итали-Монголын нэхмэлийн технологийн төвийг байгуулахаар Итали улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон Италийн худалдааны агентлагтай хамтран ажиллах санамж бичигт Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурж байжээ. Тус ажил биеллээ олж өчигдөр Итали-Монголын нэхмэлийн технологийн төв нээлтээ хийлээ.
Итали-Монголын нэхмэлийн технологийн төвийг байгуулснаар цагаан алт болсон ноолуурын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байгаа юм.
АДМИН








Нийгэм






