Dark Light
Нийгэм | 2022-04-27

Жолоодох эрхээ хасуулсан М.Чингисхааныг түр саатуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Д.Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн Ч нь Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрх дуусгавар болсон /Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хуульд заасан үндэслэлээр хасуулсан/ үедээ автомашин жолоодсон зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн түр саатуулан шалгалтын ажиллагааг  явуулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно” гэж заасан.

Иргэн та Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсхүл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОХЫГ Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10