Dark Light
Нийгэм | 2022-04-27

“Тэрбум мод – 1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад  Монгол Улсын Их Сургууль оролцоогоо хангаж,  энэ жилээс  “Тэрбум мод – 1000 инженер” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх болсныг МУИС-ийн ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг мэдэгдлээ.

Ингэхдээ дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулан, эхлүүлэхэд бэлэн болсон байна.  Өөрөөр хэлбэл өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж ахуйн инженер” болох боломжтой аж. 

Богино хугацааны “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх сургалтын төлбөрт хөнгөлөлттэй.  Мөн дээд боловсролтой иргэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсэх юм байна. 

 Бүртгэл 5-р сарын 1-ээс 6-р сарын 2 ныг хүртэл үргэлжлэх юм байна.  

77307730-3211 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Одоогоор Монгол улсад 600 гаруй дээд боловсролтой ойн инженерүүд төр, хувийн хэвшлийн ойн байгууллагуудад ажиллаж байна. 

Жилд МУИС, ХААИС жилд 20 орчим ойн инженер, МСҮТ үүд 100 гаруй мэргэжлийн ажилчид бэлдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10