Dark Light
Нийгэм | 2022-04-27

Залуус эх орондоо ажиллаж, амьдрах боломж олгохыг хүсэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Залуус эх орондоо амьдрахад хэцүү байна. Яаж ийгээд гадаад явахын хүслэн болсон. "Бярууг нядлах гэж тэжээдэг" гэдэг шиг биднийг эцэг эх маань гадаад явуулахын тулд өсгөж байна. Уг нь бид эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь нар залуустай уулзах уулзалтын үеэр тэд ийнхүү ярив. Уулзалтад, МУИС-ийн оюутнууд болох С.Цэнгүүн, О.Дорж, Х.Хурцбилэг нар оролцож санал бодлоо солилцож, сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Тэд, “Залуус улс төрд орох гэж улайраагүй. Бид зүгээр л эзэмшсэн мэргэжлээрээ сайхан ажилламаар байна. Бидэнд адил тэгш боломж, шударгаар ажиллаж, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг олгооч. Ардчилсан нам эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэсэн баруун төвийн бодлогодоо тууштай баймаар байна” хэмээн шаардаж буйгаа илэрхийлэв. Бид үнэхээр тэвчээр тасраад талбай дээр гарч жагссан гэдгээ ч хэллээ. Залуус халамж биш хөдөлмөрлөх боломж, Хөгжлийн банкны зээл олголтын шударга бус байдал, улс орон болоод иргэдийн өсч дэвжих алдагдсан боломж, ирээдүйд хуримтлагдаж буй их өр гээд тоогоор хэмжигдэхгүй асар их хохирол үүсээд байгаад бухимдаж, итгэл алдарч буйгаа ярив. 

Бүлгийн дарга Д.Ганбат, тэдэнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ардчилсан нам чөлөөт эдийн засаг, хувийн өмчийг дээдэлдэг баруун төвийн үзэл баримтлалтай, хүн бүрт ижил тэгш боломж олгохын төлөө тууштай ажиллаж, залуусаа дэмжиж тэдний дуу хоолойг сөрөг хүчний хувьд эрх баригчдад хүргэхийн төлөө ажиллах болно" гэдгээ онцлон хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10