“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлогч Л.Наранбаатар
"Хөтөлөөс дахин баяртай мэдээ дуулгая. Сэлэнгэ аймгийн 1672 иргэн маргаашаас 1.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг гар дээрээ бэлэн мөнгөөр авна.
Бид АТГ-тай хамтран ажилласны үр дүнд Худалдаа Хөгжлийн банк манай данснаас хууль бусаар татаж авсан 4.3 тэрбум төгрөгийг буцаан олж авснаа мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ мөнгөнөөс бид манай үйлдвэр хууль бусаар хувьчлагдсанаас хойш төлөгдөөгүй хуримтлагдсан Хувь хүний орлогын албан татварын 1,303,367,759 төгрөгийг Сэлэнгэ аймгийн татварын албанд төлж, бүрэн барагдууллаа. Аймгийн иргэд маргаашнаас татварын байцаагчдаа хандаад мөнгөө гар дээрээ аваарай, лавлаарай.
Энэхүү татварын орлого нь хувь хүн орон сууц худалдан авсан төлбөрийн хөнгөлөлт болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын хөнгөлөлт хэлбэрээр бэлэн мөнгөөр буцаан олгогддог. Иргэдийн амьдрах байр, боловсролд төрөөс иргэддээ олгож буй мөнгө гэсэн үг.
Энэхүү татварыг төлсөндөө манай үйлдвэрийн хамт олон баяртай байна. Цаашид аймаг, суманд төлөх хуримтлагдсан татварын 3 тэрбум төгрөгийн өрөөс өнөөдөр төлөөд үлдсэн 1.4 тэрбум төгрөгийн өрийг оноос өмнө төлөхийн төлөө ажиллана.
Та бүхэн маань цемент манайхаас аваад байвал бид эхлээд татвар, тэгээд цалин болон бэлтгэн нийлүүлэгчдийн өр төлбөр гэсэн дарааллаар төлөлтүүдээ хийж, хариуцлагаа ухамсарлан ажиллахдаа таатай байх болно.
Бидний зовлон, бэрхшээлийг ойлгож, өнөөдрөөс битүүмжилсэн дансаа нээж өгч бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буй Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс (Ц.Лхагвадорж даргатай) -ийн хамт олонд баярлалаа" гэлээ.

АДМИН








Нийгэм






