Dark Light
Нийгэм | 2022-04-28

Ховд аймгийн 16 суманд малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2022.04.27/ Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл хуралдууллаа. Тус зөвлөл нь төр, хувийн хэвшил, ажил олгогч эздийн холбооноос бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй. 

Энэ удаагийн хурлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж зохих шийдвэрийг гаргалаа. 

Өнгөрсөн онд “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн таван хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсэн. 

Тэгвэл энэ онд “Ногоон ажлын байр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” зэргийг нэмж хэрэгжүүлэх юм. 

Өөрөөр хэлбэл, дээрх долоон хөтөлбөр, арга хэмжээнд 5000 гаруй иргэнийг хамруулахаар тооцоолж байна. Мөн хөдөөгийн 16 суманд “Малжуулах арга хэмжээ”-г хэрэгжүүлж нийтдээ 73 иргэнийг хамруулахаар шийдвэрлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10