Dark Light
Нийгэм | 2022-04-28

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.3 тэрбум төгрөгийн өрөө төлөхийг шаардаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд /хаягдал төмөр/-ийг бэлтгэн нийлүүлээд 1.3 тэрбум төгрөгийн авлагаа он дамнуулан авч чадахгүй банкны хүү алданги-д ороод байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК -ийн удирдлагууд болон "Монголын хог хаягдлыг дахин боповсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

"Эм Эс Эн Ти трейд" ХХК нь 150 хаягдал түүхий эд авах цэгээс хаягдал төмрийг нь авч  нийт 10 мянган тонн төмрийг хаягдлыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д нийлүүлсэн боловч одоог хүртэл гэрээний төлбөр болох 1,1 тэрбум төгрөгөө авч чадаагүй байна.

Тус компанийн зүгээс:

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК -иас өр авлагаа авах хүсэлтээ удаа дараа шаардсан болов ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Тиймээс хэвлэлд хандахаас өөр аргагүй байна. Бид түүхий эд авах төлбөрийг банкнаас зээл авч төлсөн банканд 1.1 тэрбум төгрөгийн өртэй. Сард 45 сая төгрөг төлж байна. Барьцаалж болох бүх зүйлээ барьцаалж банкны төлбөрөө төлсөн одоо ажилчдынхаа цалин хөлсийг ч өгөх боломжгүй санхүүгийн хувьд маш хүнд байдалтай байна. Одоо тус үйлдвэрийн менежментийг төр хариуцах болсон тул төрийн гурван өндөрлөг, сангийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна хэмээн "Эм Эс Эн Ти трейд" ХХК-ийн захирал Ж.Нямболд хэллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10