Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, Дулааны цахилгаан станц 3-ын ус хамгамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд 2013 оноос хойш тухайн газарт хог хаях зөрчил байнга гарч одоогоор 32 га газарт их хэмжээний хур хог үүссэн байдалтай байна.
Туул голын захиргаанаас 2014 оны 05 га орчим талбайг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран цэвэрлэж, хог хаягдлыг хогийн цэгт хүргэж, газрыг тэгшлэн анхааруулах самбар байршуулсан хэдий ч дахин хогонд дарагдсан хэвээр. Тус газарт үүссэн хог хаягдлыг асуудалд анхаарах, голын болон ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг сахиулах, хог хаях зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой арга хэмжээ авагдаагүй өнөөдрийг хүрч байна.
Тухайн эвдэрсэн газар нь олон жилийн хугацаанд байгалийн аясаар сэргээж, олон зүйлийн усын шувууд нүүдэллэн ирдэг болсон бөгөөд цаашид хот орчмын ус намгархаг газар болгон хамгаалах, түүнийг түшиглэн аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгох боломжтой газар тул тухайн бүсэд олгосон газрын зөвшөөрлыг цуцлах, зориулалтыг өөрчлөх замаар хүрээлэн буй орчны доройтлыг бууруулж, байгаль орчноо хамгаалан, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх хүсэлтийг Туул голын сав газрын захиргаанаас гаргажээ.




АДМИН







Нийгэм







