Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн. Тус асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах ёстой.
Дэд хороо өчигдөр хуралдаж гэр холбогдсон гишүүдээс тайлбар авсан боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй.
Энэ асуудлаар тус хорооны гишүүн Сү.Батболдоос тодруулахад:
Халдашгүй байдлын дэд хорооны дарга ковид туссан учраас өнөөдөр хуралдаа орох боломжгүй байна. Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхэд мэдээллүүд хангалтгүй байна. Нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байна. Дэд хорооны дарга ирж байж асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.
АДМИН








Нийгэм







