Dark Light
Нийгэм | 2022-04-28

Бохир ус Дунд голд нийлүүлж байна гэх мэдээллээр шалгахад...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн 3-р хороо, барилгын ухлагаас гарсан бохир усыг Дунд голд нийлүүлж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаа, Усны газрын холбогдох мэргэжилтэнтэй хамтран газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Лонсин монголиа” ХХК нь хуулийн дагуу дүгнэлт, гэрээ, зөвшөөрөл авсан боловч дүгнэлтэд тусгасны дагуу тоолуур суурилуулалгүй ус шавхан зайлуулж байсан зөрчил илэрсэн. Тухайн зөрчлийг таслан зогсоож голд нийлж буй гаргалгаан дээрээс дээж байгаль орчны итгэмжлэгдсэн лаборторит хүргүүлсэн.

Шавхан зайлуулж байгаа усны чанар нь “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлнэ. 

Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцно.

Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10