Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс энэ сарын 10-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Залуучууд театрын урд Найрамдал талбайд 280 мкв талбайд худалдааны гудамжийг гарган, асар, лангуу зэргийг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэн ажиллуулахыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал холбогдох албаныханд үүрэг болголоо.
Ингэхдээ иргэдээс ямар нэгэн татвар, түрээс нэхэхгүй, дарамт шахалт үзүүлэхгүй, худалдаа эрхлэх боломжийг олгоно.
Худалдааны гудамжинд иргэд бүх төрлийн хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ном, сонин зэрэг хүссэн худалдаагаа эрхлэх боломжтой болох юм.
Мөн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 16 давхраас ОХУ-ын Консулын уулзвар хүртэлх зайнд “Street food” хоол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх талбайг гаргахаар боллоо.
АДМИН








Нийгэм







