Dark Light
Нийгэм | 2022-04-28

Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо боомт нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19