Dark Light
Нийгэм | 2022-04-29

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хамтарсан зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг 2020, 2021, 2022 оны I улирлын байдлаар судалж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн хороодын хамтарсан багуудтай зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөгөөнд прокуророос судалгааны дүнг танилцуулан мэдээлэл хийж, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар санал солилцсон байна.

Зөвлөгөөнөөс хууль хяналтын болон төрийн байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээлэл солилцож ажиллах, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах тухай “Зөвлөмж” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10