Dark Light
Нийгэм | 2022-04-29

Украин руу хандсан Оросын кибер халдлага их байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оростой холбоотой дор хаяж зургаан хакерын бүлэг Украины  дайны хүрээнд 240 орчим кибер халдлага зохион байгуулжээ.

Энэ тухай Microsoft компанийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Том Бэрт тус компанийн бэлтгэсэн тайланд үндэслэн мэдэгдлээ.

Түүний хэлснээр, "Оросын заналхийллийн субъектүүд цэргийн ажиллагаатай хамтран, тэднийг дэмжин ажиллаж байна". Энэ нь "мөргөлдөөн ахих тусам тэдний үйл ажиллагаа улам идэвхэжнэ" гэсэн үг юм гэжээ. 

Өмнө нь Украины төрийн байгууллага, банкнуудын вэб сайтууд руу чиглэсэн хакерын томоохон халдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 13-14, хоёрдугаар сарын 15-16-нд болсон. Оросууд Украин руу довтлохын өмнөх өдөр хоёрдугаар сарын 23-нд дахин томоохон хэмжээний халдлага болжээ.  Эхний хоёр халдлага нь зөвхөн богино хугацааны хохирол учруулсан бол гурав дахь тохиолдолд зарим мэдээллүүд устгагдаж, хулгайлагдсан тухай мэдээлсэн. 

Эх сурвалж: euronews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10