УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад өнгөрөгч мягмар гарагт хүргүүлсэн. Уг асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Хуулийн хугацаа ирэх даваа гарагт дуусна.
Прокуророос ирсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийвдэрээ УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулах учиртай. Тус дэд хорооны хурал өнөөдөр өглөө 09.00 цагаас хуралдах тов гарсан. Гэсэн хэдий ч ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаан эхлээгүй байна.
Уг хорооны гишүүдийн зүгээс дэд хорооны дарга Н.Энхболд ковид-19 вирусын халдвар авсан. Бид бас шинжилгээ өгч байна. Ирц бүрдэхгүй бол хуралдах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна.
АДМИН








Нийгэм







