Dark Light
Нийгэм | 2022-04-29

25.000 га талбай хээрийн түймэрт өртөж шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг баг “Шовголдой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 28-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Баруун-Урт сум дахь Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймаг Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 4 сарын 28-ны өдрийн 14:45 цагаас эхлэн ажиллаж гал түймрийг мөн өдрийн 22:50 цагт цурманд оруулан 4 сарын 29-ний өдрийн 05:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 25 км, өргөн 10 км, нийт 25000 га хээрийн талбай өртөж шатсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10