Dark Light
Нийгэм | 2022-04-29

Өмнөговь аймгаас сураггүй алга болсон 2 охиныг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай 2 охин алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна. 

Мэдээллийн дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж энэ оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай, эмэгтэй, “У” болон “М” нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна. 

Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эрх нь зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10