Dark Light
Нийгэм | 2022-04-29

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автомашин зорчих боломжгүй, хогондоо дарагдсан орчинг өөрчилж иргэндээ ээлтэй орчин болгохоор Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон “БИДНИЙ ГУДАМЖ” төслийг эхлүүллээ. Энэ талбайд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайгаас эхлээд хүүхдэд ээлтэй орчин, ахмадуудын амрах талбай, ногоон байгууламж гээд цогц тохижилтыг хийнэ. Уг ажлын явцыг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох удирдлагууд шалгаж иргэдтэй уулзлаа. Тэрээр хэлэхдээ

Гэр хороолол гэхээрээ иргэндээ ээлгүй, эрүүл орчингүй, харанхуй, ногоон байгууламжгүй, аюултай гээд асуудал байдаг. Тэглээ гээд үүнийг өөрчилж болохгүй гэсэн үг биш. Эхлэлийг зөв тавьж, хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Үүнд иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал. Мөн залуучууд нэгдэж тусалж, дэмжих хэрэгтэй” гэсэн юм.

Нийт 200 метр урттай талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэнэ гэдгийг хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын төвийн хамт олон хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10