Dark Light
Нийгэм | 2022-05-02

Билл Гэйтс: Дахин гэрлэхээр болбол салсан эхнэрээ л сонгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн чинээлэг эрхмүүдийн нэг Микрософт компанийг хамтран үүсгэн байгуулагч Билл Гэйтс 30 жилийн гэрлэлтээ 2021 оны наймдугаар сард дуусгавар болгож, эхнэр Мэлинда Гэйтсээс салсан. Тэдний гэрлэлт төгсгөл болсон ч Билл болон Мэлинда Гэйтсийн сангийн үйл ажиллагаагаа хамтран гүйцэтгэсээр байгаа юм.

Гэр бүлээ цуцлуулснаас хойш жилийн дараа Билл хэрхэн амьдарч байгаа тухайгаа The Sunday Times сонинд ярьсан байна. Хэдийгээр эхнэрээсээ салсан боловч хамтран ажиллаж байгаа нь түүнд ямар байгааг сурвалжлагч асуухад Билл “хүүхдүүд өсч гэрээсээ явсны дараа гэр бүл болгон өөрчлөгддөг юм билээ. Энэ өөрчлөлт бидэнд салалтыг авчирсан. Гэхдээ бидний гэрлэлт гайхалтай байсан. Би өөр хэн нэгэнтэй гэрлэхгүй” гэжээ.

Түүнээс дахин гэрлэх тухай лавшруулан асуухад “тиймээ. Хэрэв би дахин гэрлэхээр болбол Мэлиндатай л гэрлэнэ. Өөр төлөвлөгөө ойрын ирээдүйд байхгүй” хэмээн хариулжээ.

Мэлинда 2021 оны тавдугаар сард гэр бүлээ цуцлуулах болсон тухай мэдэгдэхдээ түүнд энэ шийдвэрийг гаргахад маш олон хүчин зүйл нөлөөлсөн гэсэн юм. Эдгээр хүчин зүйлсийн дунд Билл насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэгч Жефри Эпштейнтэй холбоотой байсан нь ихээхэн нөлөөлсөн гэж Мэлинда ярьж байжээ.

Эх сурвалж: Independent

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10