Dark Light
Нийгэм | 2022-05-10

ЦЕГ: Хятад бичигтэй хантаазыг өмсөж хэрэглээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Дорнод аймгийн Замын цагдаагийн албан хаагчид Хятад бичигтэй хантааз өмссөн” гэх мэдээлэл 2015 онд цахим сүлжээнд тархаж байсан. Тухайн үед “Дорнод аймгийн Цагдаагийн газар нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, бүс нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Хянган аймгийн цагдаагийн газраас 10 ширхэг иж бүрэн агсамж, хэрэгсэл бэлэглэсэн. Тус бэлгэнд хятад бичигтэй хантааз байсан бөгөөд тухайн үед уг хантаазыг өмсөж хэрэглэхгүй гэх тайлбарыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгч байсан. Уг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл нь цахим орчинд дахин түгээгдэж байгаа тул та бүхэн цааш түгээхгүй байхыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс анхааруулав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10