Dark Light
Нийгэм | 2022-05-11

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт” амжилттай болж өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын  үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээг гардуулан өглөө.

Сургалтад хамрагдсан 40 гаруй мэргэжилтнүүд ОБЕГ-ын дэргэдэх Онцгой хувцас хэрэгслийн туршилт үйдвэрлэлийн төв 121 дүгээр анги, “Мөнхийн баян гал” ХХК-ийн цементийн үйлдвэрт дадлага хийж тайлангаа хамгаалсан юм.

1-1-1.jpg

Ингэснээр гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй боллоо.

Энэхүү сургалт нь ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын амар тайван, аюулгүй нийгмийн цогцлоох зорилго, “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гуравдахь удаагаа зохион байгуулагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10