Dark Light
Нийгэм | 2022-05-11

Докторын дараах судалгааны тэтгэлэг зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон докторын зэрэгтэй залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, үр дүнд инноваци бий болгоход чиглэсэн докторын дараах судалгааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах уралдаан зарлаж байна. Шалгарсан төслийн гүйцэтгэгчид “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг”-ийг олгох юм.

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын /Төслийн журмыг https://www.meds.gov.mn/post/117475 татаж авна уу/ дагуу боловсруулан, материалаа бүрдүүлэн оролцоно.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.

Төслийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл  http://project.edu.mn/хаягаар цахимаар хүлээн авна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10