Dark Light
Нийгэм | 2022-05-11

Гадаадын иргэн, харьяатын газар "Callpro" үйлчилгээ нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утсыг шинэчилж, орчин үеийн дэвшилтэт технологи болох Call Pro системийг үйлчилгээнд нэвтрүүллээ.

Ингэснээр иргэд 1800-1882 лавлах утсаар мэдээлэл, зөвлөгөө авахдаа хугацаа алдах шаардлагагүй, түргэн, шуурхай үйлчлүүлэх боломжтой боллоо. Мэдээллийн лавлах утсаар өдөрт 100-120 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч байсан бол уг үйлчилгээг нэвтрүүлснээр мэдээллийн 6 ажилтан, өдөрт 180-220 иргэнд тогтмол зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна.

1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:00 -16:30 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19