Цар тахлын хол хорионы нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглээгүй. Энэ жил Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож буй.
Үндэсний их баяр наадмын найруулагчаар хэн ажиллах талаар таамаглал цахим орчинд өрнөөд байна. Тус асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа.
Тэрээр:
"Энэ жилийн хувьд Монголын ард түмэн үндэсний их баяр наадмаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулана. Үндэсний их баяр наадмын тухайн хуулиар Урлаг соёлын салбар хороо байгуулагддаг. Тус хороог миний бие ахлан ажиллаж байгаа.
Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулдаг. Хорооноос найруулагчаар ажиллах боломжтой нэр бүхий 19 хүнийг тодорхойлсон. Энэ сарын 13-нд буюу Баасан гарагт Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурлаар танилцуулан шийдвэрлэнэ" гэв.
АДМИН








Нийгэм







