Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар/ 2022.05.11/ мэдээлэл хийлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо:
“Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлага хүлээх, хоёрдугаарт Эрүүл мэнд ,нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн банкнуудад байгаа өр төлбөрийг олон нийтэд нээлттэй зарлах, гуравдугаарт Гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлгүүд рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл санхүүжилтийн асуудлаас үүдэн эмч, сувилагч нар илүү цагийн мөнгөө авч чадахгүйд хүрч байна. Эмч сувилагч нар нь хувийн хэвшлийн эмнэлэг болон гадаад улсыг зорих боллоо. Чадалтай чансаатай эмч сувилагч нарынхаа цалин хөлс, орон сууцын нь асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ” зэрэг шаардлагын Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс хүргэж байна.
Мөн “Эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сүүлийн 10 жилийн тайлан мэдээллийг авч үзэх шаардлагатай байна. “Ямар газрын тендерээр ямар эм тариаг өгөв. Манайд орж ирж байгаа эмийн 70 хувь нь хуурамч гэж ярьж байна. Тэгвэл энэ хуурамч эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл сонгон шалгаруулаад ямар компани оруулж ирж, хэчнээн хүмүүсийн амь насыг хохироосон бэ гэдэг асуудлыг эргэн нэг харах цаг болсон. Даатгуулагч нар өөрсдийнх мөнгө аль банкинд хадгалагдаж байгаа болон хэн ямар шийдвэр гаргаж байгаа бүрэн хянаж байх шаардлагатай” гэв.
АДМИН








Нийгэм







