Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Арчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг зохион байгуулж байна. Тус цуглааны үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэн үзэл бодлоо илэрхийлж байх үед зарим иргэдийн зүгээс цагаан гурил цацан жагсаалыг эсэргүүцлээ.
Д.Сосорбарам: "Путины гар хөл, Халтмаагийн Баттулгын гал хөл болсон юмнууд ийм юм хийж байна. Гэхдээ арай ч улаан юм цацсангүй, цагаан гурил цацлаа, цагаан сэтгэлтэй юм. Та бүхэнд сайн сайхныг ерөөе" хэмээлээ.
Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: Халтмаагийн Баттулгын ГУТАМШИГТ ГУРВАН УРВАЛТЫГ дэмжиж байгаа Нийслэлийн цагдаагийн дарга, прокурорыг чөлөөлөхийг шаардаж байна. Үгүй бол бид 25-наас эхлэн эрс ширүүн тэмцэл хийхээ илэрхийллээ.
“Монголоо Беларусь болгохгүй” цуглааны үеэр үймээн самуун дэгдэх эрсдэлтэй байгаа тул цагдаагийн байгууллагаас хэв журам сахиулан ажиллаж байна.
АДМИН








Нийгэм







