Dark Light
Нийгэм | 2022-05-11

Н.Мандуул: Самурай бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанканд байршуулсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б. Жавхлан танилцуулж /2022.05.11/ мэдээлэл хийлээ. 

Тэрээр:

“Өнөөдрийн байдлааар хөгжлийн банкны чанаргүй зээлээс  201 тэрбумийг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг “Кью ЭС Си” компаниас  төлөхөө мэдэгдсэн.  Нийтдээ 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөж хуримтлагдсан.  Дараа жил төлөх хоёр том бонд байна. Евро бонд нь 2023 оны 10 сард төлөгдөх 500 сая доллар буюу  1,5 их наяд орчим төгрөг,  Самурай бонд нь 2023 оны 12 сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иен буюу  713 тэрбум төгрөгийн өр байна. Онцгой анхаарал хандуулах шаардлагатай өр нь Самурай бонд юм. Уг бонд нь Засгийн газрын баталгаатай тул чанаргүй зээлийг зээлдэгчдээр яаралтай төлүүлж татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлээс сэргийлэхээр холбогдох албаныхан ажиллаж байна гэлээ. 

Хөгжлийн банктай холбоотой асуудлаар тус банкны захирал Н. Мандуул:  "Самурай бондын эргэн төлөлтийн 30 хувийг Монголбанкны тусгай дансанд байршуулаад байна. Чингис хаан банканд үүссэн өр төлбөрийг эргэн төлөх ажлыг хууль сахиулах байгууллагатай хамтран явуулж байна. Зургаадугаар сарын 30-д бид хагас жилийн тайлан гаргах ёстой.  Хагас жилдээ багтаад нийт 400 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10