Нийслэлээс 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хүнсний үйлдвэрлэлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байгаа. Өнөөдөр энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай худалдаа болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт өгсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад сургалт хийлээ. Сургалтаар нийтийн эзэмшлийн талбайд ил задгай худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль, тогтоомж стандартын хэрэгжилтийг хэрхэн хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгч, тэдний санал хүсэлтийг нь сонсов. Мөн худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд мөрдөх эрх зүйн акт, эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрэм, журам бүхий гарын авлага материалаар хангав. Энэхүү сургалтыг дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулсан юм.
Нийгэм | 2022-05-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







