Dark Light
Нийгэм | 2022-05-11

“Цагдаа төгөл”-д 11 мянга гаруй мод тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн төрийн байгууллагуудыг манлайлан ажиллахын зэрэгцээ хаврын улиралд мод тарилтыг улс орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид 4 төрлийн 46 мянган модыг тарихаар төлөвлөж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд байрлах “Цагдаа төгөл”-д 11 мянга гаруй мод тарьлаа.

Мөн тухайн байршилд тарьж буй модны усалгаа, арчилгааг хийх зорилгоор гүний худгийг байгуулах, мал, амьтнаас хамгаалах зорилгоор хашаажуулах /950 метр/ ажлыг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10