“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаалаа.
• Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5-р сарын 11-ний шөнийн 23.59 цагаас эхлэн 2022 оны 5-р сарын 14-ний оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд,
• Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5-р сарын 15-ны оройн 00 цагаас эхлэн 2022 оны 5-р сарын 18-ны оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







