Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурал болов. Энэхүү хурлаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа. Энэ зун 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 71 байршилд иргэн, аж ахуй нэгж улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, хугацаа дуусахад байршлыг чөлөөлөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах гэрээ байгуулах юм.
Нийгэм | 2022-05-19
Сэтгэгдэл бичих