Dark Light
Нийгэм | 2022-05-19

УХТЭ: CT оношилгооны аппаратад гэмтэл гарч засварлаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн MRI, CT оношилгооны аппаратууд ажиллахгүй, сувилагчид сэхээний өвчтөнөө зөөвөрлөн хувийн эмнэлгүүдэд үзүүлж байна гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Тухайн асуудалтай холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлгээс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 

УХТЭ-ийн MRI буюу соронзон үелзүүрт оношилгооны аппарат хэвийн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Харин 128 зүслэгт компьютерт томографийн (СТ) аппаратад гэмтэл гарч, шалтгааныг тогтоосон бөгөөд шаардлагатай сэлбэгийн захиалга хийгдэн засварын ажил үргэлжилж байна. Дээрх бүх засварын үйл ажиллагаа 1 сар орчим үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд бид нэн шаардлагатай тохиолдлуудаа ойр байрлалтай зарим эмнэлгүүдэд компьютерт томографийн оношилгоо хийлгэхээр албан бичгээр тохирч эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа болно.  

Манай эмнэлэг үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд засвартай байгаа компьютерт томографийн аппаратаас үүдэн үйлчлүүлж буй иргэдэд болон нийгэмд ташаа ойлолтыг төрүүлж хүндрэл учруулсанд хүлцэл хүсье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00