Dark Light
Нийгэм | 2022-05-19

Хөтөлийн “Цемент Шохой ТӨХК дарга нараа цөөллөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК -ийн захирал Л.Наранбаатар цахим хуудастаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд орлогч захирлуудаа чөлөөлж буй тухайгаа нийтэлжээ. Тэрээр: 

"Дарга нараа цөөллөө. Компани 3 орлогч захирлаас татгалзаж, төрийн хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлнэ. Мөн хэлтэс албадуудаа цөөлж байна. Зарим нэг дарга явна харин жирийн нэг ч ажилтанг цомхотгохгүй. 

ТУЗ-ийн гишүүд ирж үйлдвэрийн бодит нөхцөл, байдалтай танилцлаа. Мөн ТУЗ-ийн хурлыг зохион байгуулж 2022 оны эдийн засгийн зорилтод түвшинг маань дэмжсэн тогтоол гаргалаа. 

Товчхондоо: 

-ажилчдын цалинг нэмнэ, 

-борлуулалтыг өмнөх оноос 40+ өсгөнө, -нийгмийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ, 

-татвар, НДШ өрнөөсөө гарна, 

-үйлдвэрийн цэвэр ашгийг +15тэрбум төгрөгт хүргэх даалгавар авлаа. 

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК нь 2015 онд хувьд шилжсэнээс хойш жил бүр алдагдалтай ажилласан. 2021 оны санхүүгийн балансаар 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагтай ийм л юм болжээ. Харин сая 4 сард анх удаа 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

Мөн мэдээж хууль бус хувьчлал, хулгайтай тэмцэнэ. Галан дунд, эрсдэл дунд л… 

Үйлдвэрийн 800 орчим ажилтныг маань хүндэтгэн ирж, ажил хэрэгчээр бидний 2022 оны зорилт, төлөвлөгөөг баталж өгсөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд болон хамтран боловсруулсан багийнхандаа их баярлалаа" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00