Dark Light
Нийгэм | 2022-05-19

ҮАБ-тай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон  дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, ёс суртахуун, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хамтарсан дадлага, сургуулийг тогтмол явуулж байх зэрэг үүрэг, чиглэл өгөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00