Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... багийн ... дүгээр байр гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг 6 сарын 20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгсөн. /Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бэртэл гэмтэлгүй байжээ./
Нийгэм | 2022-06-21
Сэтгэгдэл бичих