Dark Light
Нийгэм | 2022-06-21

Хонконгийн алдарт зоогийн газар бүхий “Jumbo” усан онгоц живжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Холливудын жүжигчин Жэки Чаны 1985 онд хийсэн “Хамгаалагч” бүрэн хэмжээний уран сайхны кино, Жеймс Бондын цуврал зэрэгт гардаг Хонконгийн алдарт “Jumbo” усан онгоц цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас Өмнөд Хятадын тэнгист живжээ. Хөлөг коронавируст цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас хойш хаалттай байсан бөгөөд 50 орчим жил байсан Абердин боомтоос чирж явсны дараа осолдсон байна.

Нөхцөл байдал маш хүнд байсан ч хөлгийн багийн гишүүдийг живж буй усан онгоцноос аварч чаджээ. Онгоц живсэн байршилд далайн ус 1,000 орчим метр гүн байсан байна. 

Хятадын уламжлалт зоог гүнцэг, далайн бүтээгдэхүүнээр үйлчилдэг, ойролцоогоор 80 метр орчим урт усан онгоцны зоогийн газарт гурван сая гаруй хүн зочилсны дотор Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет, Холливудын од Том Крюз, Ричард Брэнсон нар багтсан юм. 

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00