Dark Light
Нийгэм | 2022-06-21

Нэг иргэнд 30 сая төгрөгийн гадаад өр ноогдож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр Монгол улсад нийт 2582 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лиценз олгожээ. Эдгээрийн ихэнхийг гадаадын компани, хувь хүн эзэмшиж байна. Манай улс 30 жилийн өмнөөс ашигт малтмалаа эрчимтэй олборлосон ч өнөөдөр улс маань урьд хожид байгаагүй их гадаад өртэй боллоо.  
Монгол улсын нэг иргэнд 30 сая төгрөгийн гадаад өр ногдож байна. Монголын орд газруудаас олборлосон баялгийн 90 хувь нь лиценз эзэмшигч гадаад дотоодын иргэн, компаний халаасанд орж ердөө 10 хан хувь нь улсын төсөв буюу Монголын ард түмэнд ноогдож байна.  Баялгийн үр өгөөж нь жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэнд хүртээлгүй байхад Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар нэмж 500-аад лиценз олгохоор мэдэгдсэн нь туйлын хариуцлагагүй алхам юм.  

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 3-р зүйлд  “ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн  тоог нэмэгдүүлнэ. Тусгай зөвшөөрөл олгохдоо  бүрэн цахимжуулж, сонгон шалгаруулалт болон өргөдлөөр олгох ”-оор заажээ. Өмнөх 30 жилд уул уурхайгаас олсон ашиг орлогыг хэн хүртэж, хэрхэн юунд зарцуулсныг эхлээд дүгнэж байж дараагийн олборлолтынхоо талаар ярья.

Өнгөрсөн 30 жилийнх шиг баялгийн үр шимийг цөөхөн хэдхэн хүн хүртдэг,  ард түмэнд хүртээлгүй бол  дахин лиценз нэмж олгох хэрэггүй. Уул уурхайгаас хүртсэн ашигтай зэрэгцүүлэн учруулсан хор хөнөөлийг нь  ч бид тооцох ёстой. Өнгөрсөн хугацаанд уул уурхайд газрын гүний усыг их хэмжээгээр хэрэглэснээр цөлжилт нэмэгдэж, бэлчээр доройтон,  усны хомсдолд орж, уламжлалт аж ахуй эрхлэж ирсэн малчдыг амжиргаанаас нь салгалаа. Уул уурхайн эмх замбараагүй олборлолтоос болж байгаль орчноо сүйтгүүлж, ус бэлчээрээсээ салсан говийн аймгийн малчид төв талбайд эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байна. Гэтэл оршихуй, амжиргаагаа хамгаалж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг эсэргүүцсэн малчдыг Эрүүгийн хуулиар яллах заалтыг Засгийн газраас өргөн барьжээ.

Энэ бол Монголын баялагт эзэн сууж, хэмжээгүй хөлжсөн гадна дотны лиценз эзэмшигчдийн захиалгаар Засгийн газар  Монгол хүн эх орондоо эзний ёсоор амьдрах эрх, оршихуйн эсрэг хийж буй гэмт хэрэг гэж бид үзэж байна. Уул уурхайгаас  Монгол улс, Монголчууд ашиг хүртэхгүй байгаагийн гол шалтгаан бол АВЛИГАЛ юм. Уул уурхай дагасан авлигалаас маш олон хүний эрх зөрчигдөж байна.

Жишээлбэл: Өмнөговь аймагт гэхэд өнөөдрийн байдлаар 159 лиценз олгожээ.Ялангуяа урд сумдад нь олгосон лицензүүдийн дийлэнхийг Хятад компаниуд эзэмшиж байна. Өмнөговьд хоёр боомт нээснээр баруун зүүн тал нь уул уурхайн нөлөөлөлд автаж, уламжлалт мал аж ахуйн эрхлэхэд хүндрэлтэй болсон. Дунд нь ганц онгоноороо үлдсэн Борзонгийн говийг дайруулан “Цагаан дэл уул”-аар боомт нээхээр  БНХАУ-ын талд бүтээн байгуулалт хийгджээ.  Өмнөговь аймгийн урд сумдад  уул уурхайн лиценз авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын эзэмшил газрыг дайруулан Цагаан дэл уулаар нээх боомт руу хүнд даацын зам тавих концессийн гэрээ 2018 онд байгуулагдсан байна. Засгийн газрыг төлөөлж концессын гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан. Б.Баярсайхан нь тухайн үеийн  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазарын  хувийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч юм. Энэ концессийн гэрээг баталсны төлөө “Цагаан дэл уул”-аар нээх боомтын Монголын талын бүтээн байгуулалтын зардлыг БНХАУ-ын талаас буцалтгүй тусламжаар өгнө. Энэ боомтын бүтээн байгуулалтыг Д. Сумьябазарын төрсөн дүү Д.Сэржбүдээгийн хамаарал бүхий “ Үлэмж” компани хийхээр болсон нь илт ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг юм.  Ийм авлигал, ашиг сонирхолын зөрчлөөс болж Монгол улсын тусгаар тогтнол,аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн учраас АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14