Dark Light
Нийгэм | 2022-06-21

Пауэрлифтингийн тамирчид Энэтхэгээс таван медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Пауэрлифтингийн хэрэглэлтэй Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 17-21-нд Энэтхэгийн Коимбатур хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 93 кг-ын жингийн суултын төрөлд ОУХМ М.Галсайхан 367.5 кг өргөж Азийн рекорд тогтоож түрүүлэв. Мөн тэрбээр таталтын төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. Тэгвэл 74 кг-ын жинд Д.Баттогтох штанг газраас татах төрөлд, залуу тамирчин Г.Шинэбаяр таталтын төрөлд, эмэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ М.Солонго нийлбэр дүнгээр тус бүр хүрэл медаль хүртэв. 

Сонирхуулахад, пауэрлифтинийн хэвтээ шахалтын Азийн АШТ есдүгээр сарын 7-11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

6 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19