Dark Light
Нийгэм | 2022-06-21

Азийн рекордыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэг улсад 2022.06.17-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Пауэрлифтингийн Хэрэглэлтэй Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд Олон улсын хэмжээний мастер М.Галсайхан насанд хүрэгчдийн -93 кг жинд суултын төрөлд 367,5 кг өргөж -93 кг-ын Азийн рекордыг шинэчлэн тогтоож Алтан медаль, Таталтын төрөлд Мөнгөн медаль хүртлээ.

Харин Олон улсын хэмжээний мастер М.Солонго эмэгтэй Open -69 кг жинд  Нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртэж Монголын Пауэрлифтингийн Эмэгтэйчүүдийн анхны нийлбэрийн медалийн эзэн боллоо.

Мөн Д.Баттогтох Насанд хүрэгчидийн -74 кг жинд штанг газраас татах төрөлд хүрэл медаль, Залуучуудийн -93 кг жинд штанг газраас таталтын төрөлд Г.Шинэбаяр 260 кг-аар хүрэл медалийн эзэн боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19